Categories
гадаад мэдээ

Фузян муж “Ковид-19” халдварын шинэ голомт болжээ

Хятадын Фузян муж “Ковид-19” халдварын шинэ голомт гараад буй талаар тус улсын эрүүлийг хамгаалах улсын хороо бямба гаригт мэдээлжээ. Тус мужийн Путянь хотын Шанью хороонд нийт халдварын 24 тохиолдол бүртгэгдсэний 18 нь шинж тэмдэггүй халдвар аж. Үүнтэй холбогдуулан тус хороо голомт гараад буй бүс нутаг руу ажлын хэсэг илгээсэн байна.

Халдвар гарсан даруйд орон нутгийн засаг захиргаанаас нутгийн оршин суугчдыг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлжээ. 2.9 сая хүн амтай Путянь хотын 81 мянга 938 иргэн PCR шинжилгээнд хамрагдаад байна. Үүнээс нэг хоногийн өмнө Хятад улсад халдварын 46 тохиолдол бүртгэгдсэнээс 26 нь зөөвөрлөгджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас 2019 оны сүүлээр Хятадын Ухань хотноо шалтгаан нь тодорхой бус хатгалгаа газар авч буй талаар мэдээлсэн удаатай. Хожим уг вирусийн халдварыг “Ковид-19” хэмээн албан ёсоор нэрлэх болсон. Голомтын бүс нутаг болсон Ухань хотыг 76 хоног хатуу хөл хорио тогтоож байв. Харин 2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд хорио цээрийг цуцалсан билээ. Мөн оны гуравдугаар сард ДЭМБ-аас коронавируст цар тахал гарсныг албан ёсоор зарлаж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *