Categories
гадаад мэдээ

Францын Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Саркози өрсөлдөхөө мэдэгдэв

Францын Ерөнхийлөгчийн сонгууль 2017 оны дөрөвдүгээр сард болно. Уг сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргаснаа тус улсын төрийн тэргүүн асан Н.Саркози мэдэгджээ. Түүний бичсэн “Бүхнийг Францын төлөө” хэмээх нэртэй ном өнөөдрөөс номын лангуунуудаар борлуулах болсон талаар “Le Figaro” сонин онцлов. Тэрээр “Би 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргалаа. Франц улс үүнийг шаардаж байна. Тайван бус байгаа энэ үед улс орноо байлдан дагуулах хүч надад байна” хэмээн нүүр номондоо онцолжээ. Н.Саркози номдоо мөрийн хөтөлбөр болгож таван “том” асуудлыг хөнджээ. Юуны өмнө шударга ёс, өрсөлдөх чадвар, эдийн засгийн их гүрэн болох, ард түмнийхээ итгэлийг сэргээх, эрх чөлөөний талаар дэлгэрэнгүйгээр тайлбарласан аж.

Урьдчилсан таамгаар Францын Ерөнхийлөгчийн сонгуульд 50 орчим улстөрч өрсөлдөх магадлалтай байна. Н.Саркози нь 1955 оны нэгдүгээр сарын 28-нд төрсөн өдгөө 61 настай юм.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *