Categories
гадаад мэдээ

Францын Ерөнхийлөгч Орост айлчилж байна

Францын Ерөнхийлөгч Ф.Олландын ОХУ-д хийх айлчлал өнөөдөр эхэллээ. Тэрээр Москвад байх хугацаандаа Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж Сирийг хэрхэн хямралаас гаргах, “Лалын улс” бүлэгтэй яаж тэмцэх талаар хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. Парист болсон халдлагын дараа Франц нь Оростой хамтран лалын бүлгүүдийг эсрэг тэмцэхээр шийджээ. Ф.Олланд Оросын төрийн тэргүүнийг Сирийн асуудлаарх байр сууриа өөрчлөхийг ятгах гэнэ. Хоёр тал уг асуудлаар өөр өөр байр суурьтай байгаа тул зөвшилцөлд хүрэх нь амаргүй байх болно хэмээн ажиглагчид үзэж байгаа юм. Гэхдээ хоёр улсын төрийн тэргүүнүүд маш сайн харилцаатай тул хэл амаа ололцоно хэмээн найдаж байгаа гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *