Францын Ерөнхийлөгч Франсуа Оланда 60 нас хүрлээ. Тэрээр төрсөн өдрөө гэр бүл, ойр дотныхонтойгоо тэмдэглэсэн байна. Францын зарим хэвлэлд бичсэнээр төрийн тэргүүний хувьд энэ өдөр тийм ч таатай байгаагүй гэнэ. Учир нь Ф.Оландагийн нэр хүнд сүүлийн үед эрс унасан аж. Саяхан явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд францчуудын ердөө 20 хувь нь түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Ю.Дэлгэр