Categories
гадаад мэдээ

Францын Ерөнхий сайдаар Эдуард Филиппийг томилжээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон барууны төвч үзэл баримтлалтай Бүгд Найрамдах намын хууль тогтоогч Эдуард Филиппийг өчигдөр буюу даваа гарагт ерөнхий сайдаар томилжээ.

Э.Макрон тангараг өргөснөөсөө хойш нэг өдрийн дараа 46 настай Э.Филиппийг ерөнхий сайдаар томиллоо.

Ерөнхийлөгч Э.Макрон засгийн газрын танхимыг зүүний болон барууны үзэлт улс төрчдөөс бүрдүүлэх төлөвтэй байна.

Тус улсын засгийн газрын анхны хуралдаан лхагва гарагт болох ажээ.

Э.Макрон ирэх сард болох парламентын сонгуулиас өмнө зүүний болон барууны төвч үзэлт намуудын гишүүдээр өөрийн багаа бүрдүүлэн бүх намын оролцоотой засгийн газрыг байгуулах болов уу гэж ажиглагчид таамаглаж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *