Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2017-2018 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцах 10 оюутныг сонгон шалгаруулах юм.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 5 дугаар сарын 26 байх гэнэ.
Тавигдах шаардлага:
Монгол улсын иргэн байх;
Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын дипломтай байх
Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшингийн шаардлагыг хангасан байх(niveau B2)
Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/эсхүл англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр/ бүрдүүлэн,
2017 ОНЫ V САРЫН 26-НЫ ДОТОР Францын элчин сайдын яаманд дараах хаягаар ирүүлнэ.
Монгол Улсад суугаа Франц Улсын ЭСЯ
Энх тайвны өргөн чөлөө -15
Соёл, хамтын ажиллагааны Элчин зөвлөх
Ноён Жан Флоран ФИЛТЦ танаа
Улаанбаатар хот