Categories
гадаад мэдээ

Францад 42 хүн амиа алджээ

Францын баруун өмнөд хэсгийн нутагт өчигдөр 7.30 цагт авто осол болж, 42 хүн амиа алдсан тухай “CNN” агентлаг мэдээллээ.

Францын Либурн хотноо ачааны автомашин автобустай мөргөлдсөн байна. Ослоор автобус замаас гарч, улмаар шатжээ. Аврагчид ослын газар 11 минутын дараа иржээ. Амиа алдагсдын ихэнх нь автобусны зорчигчид гэнэ.

Энэ хэрэгт Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд эмгэнэл илэрхийлж, Ерөнхий сайд Мануэл Валлс хохирогчдын гэр бүлийнхэнд нөхөн олговор олгохоо мэдэгджээ. Ерөнхийлөгч өөрийн твиттертээ Франц өнөөдөр уй гашууд автлаа. Үнэхээр харамсалтай осол боллоо. Амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлье” гэж жиргэсэн байна.

Ослын дараа парламентын ордны өмнө байрлах төрийн далбааг хагас бөхийлгөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *