Францын парламентын доод танхим бараг хоёр жилийн өмнө зарласан онц байдлыг зогсоох зорилгоор терроризмтой тэмцэх тухай шинэ хууль баталжээ.
2015 оны 11 дүгээр сард “Лалын улс” бүлэглэлийнхэн Парис хотод 130 хүний аминд хүрсэн цуврал халдлага үйлдсэний дараа Франц улс онц байдал зарласан билээ.
Дээрх хуулийг батлахыг парламентын доод танхимын гишүүдийн 415 нь дэмжиж, 127 нь эсэргүүцсэн бол 19 нь санал өгөхөөс түдгэлзжээ. Онц байдлын хугацаа ирэх сарын 1-нд дуусахаар энэ хууль хэрэгжиж эхлэх ажээ.
Өчигдөр тус улсын Дотоод хэргийн сайд Жерар Коломб парламентад үг хэлэхдээ “Терроризмын аюул заналхийллийн түвшин “маш ноцтой” хэвээр байна. Манай аюулаас хамгаалах хүчнийхэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хэвээр байна” гэжээ.
Номлогчид нь хэт давруу үзлийг сурталчилсан тохиолдолд сүм хийдүүдийг хаах эрхийг энэ хуулийн хүрээнд аюулаас хамгаалах хүчнийхэнд мөн өгсөн байна.