Categories
мэдээ нийгэм

ФОТО: Өнөөдөр “Монгол цэргийн өдөр”

Жил бүрийн гуравдугаар сарын 18-ний өдөр эр цэргийн баяр тохиодог. Тэгвэл өнөө жил Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гарган, Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг гуравдугаар сарын 16-нд буюу өнөөдөр тэмдэглэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо буюу Тахилтад байрлах Хилийн 0151 дүгээр ангиас гэрэл зургийн сурвалжлага хийсэн юм. Тус цэргийн анги 2014 оны “Монгол цэргийн жавхаа” уралдааны дэд тэргүүн байрыг эзэлсэн бол өнгөрсөн онд шилдэг тавын нэгд шалгарсан юм. Үүнээс гадна ирэх жил тохиох 80 жилийн ойгоо угтан гадаад тохижилтоос өгсүүлээд соёлын төв, сургалтын танхимынхаа дотоод заслыг шинэчлэх зэрэг олон бүтээлч ажлыг өөрсдийн хөрөнгөөр эхлүүлээд байгаа аж.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *