Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ФОТО: Ер бусын дизайнтай могойн байшин

Ер бусын дизайнтай “Кетзалкоатл могойн үүр” хэмээх байшинг онцолж байна.

Уг аварга том могойн дүрстэй байшин Мексикийн Наукалпан де Хуарес хотод байрладаг ба үүнийг архитектор, шинийг санаачлагч Хавьер Сеносиян бүтээжээ.


Дотроос нь харцгаая: Мексикийн аварга том могойн хэлбэртэй байшин (фото 1)

Могойн хэлбэртэй байшин нь нийт 50 метрийн урттай ба орчин үеийн тансаг тавилга, чимэглэлүүдээс бүрджээ.

Ер бусын гэмээр уг байшин нь нэгэн зэрэг 10 хүртэлх зочин хүлээн авах зайтай аж.

Мөн дотроо таван унтлагын өрөө, дөрвөн ариун цэврийн өрөөг цогцлоожээ. Эдгээр өрөөнүүд нь хоорондоо хонгил болон коридороор холбогдсон. Харин өрөөнүүдийг гэрэлтэй байлгах үүднээс байшин дотор нэг ч хаалга хийгээгүй. Байгалийн гэрэл том хэмжээний, бөөрөнхий болон дугуй хэлбэртэй цонхнуудаар дамжин орж ирдэг. Тус үзэсгэлэнт барилгийн зургийг Airbnb сайтаас харах боломжтой юм.

ИНГЭЭД ТА БҮХЭНД СОНИРХОЛТОЙ БАРИЛГИЙН ДОТОР ДИЗАЙНЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


Дотроос нь харцгаая: Мексикийн аварга том могойн хэлбэртэй байшин (фото 2)

Дотроос нь харцгаая: Мексикийн аварга том могойн хэлбэртэй байшин (фото 3)
Дотроос нь харцгаая: Мексикийн аварга том могойн хэлбэртэй байшин (фото 4)

Дотроос нь харцгаая: Мексикийн аварга том могойн хэлбэртэй байшин (фото 5)

Дотроос нь харцгаая: Мексикийн аварга том могойн хэлбэртэй байшин (фото 6)
Дотроос нь харцгаая: Мексикийн аварга том могойн хэлбэртэй байшин (фото 7)

Өрөө бүрийн цонхоор цэцэрлэгийн үзэсгэлэнт дүр зургийг харах боломжтой бөгөөд бүхэлдээ өнгө өнгийн керамик чулуунуудаар чимэглэгдсэн могойн том толгой харагдана. Үнэхээр гайхалтай дүр зураг.

Дотроос нь харцгаая: Мексикийн аварга том могойн хэлбэртэй байшин (фото 8)
Дотроос нь харцгаая: Мексикийн аварга том могойн хэлбэртэй байшин (фото 9)

Хүрээлэнд нийт 10 мянга гаруй төрлийн мод, хиймэл усан сан, хүрхрээ, цэцэрлэг, мозайк хана зэргээр тоноглогджээ.

Дотроос нь харцгаая: Мексикийн аварга том могойн хэлбэртэй байшин (фото 10)
Дотроос нь харцгаая: Мексикийн аварга том могойн хэлбэртэй байшин (фото 11)

Уг байшингийн эзэн Патрисия хоноглохоор ирсэн зочдод зориулан 3-4 цагийн аялал зохион байгуулдаг гэнэ.

Аяллын үеэр “Кетзалкоатл могойн үүр”-ийн өвөрмөц архитектурын шийдлийн талаар төдийгүй “Huichol” буюу эртний Мексикийн уугуул иргэдийн зан заншил, тэдэнтэй холбоотой сонирхол татам домог, тэдний түүдэг эмийн ургамлуудын талаар мэдэж авах боломжтой юм.

Дотроос нь харцгаая: Мексикийн аварга том могойн хэлбэртэй байшин (фото 12)

Бэлтгэсэн: Д.ОТГОНТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *