Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ФОТО: “Автомашингүй өдөр” иргэдийн хүсэн хүлээдэг өдөр болжээ

Автомашингүй өдөр өнөөдөр тохиож байна. Ард иргэд жил бүрийн автомашингүй энэ өдрийг идэвхтэй хөдөлгөөн хийж, гэр бүлээрээ алхаж үр дүнтэй өнгөрөөж сурчээ. Сүхбаатарын талбай дээр төрөл бүрийн арга хэмжээ зохиогдож хүүхдүүд уйдах завгүй байлаа. Тухайлбал сагсан бөмбөг, олс таталт, шатар, даамны тэмцээн болж хүмүүс идэвхтэй оролцож байлаа. Талбайд бяцхан тайз засаж шигшээ багийн тамирчид үзүүлбэр үзүүлж хурсан олныг баясгав. Түүний дотор монголын таэквондогийн шигшээ багийн тамирчдын үзүүлбэр хүүхдүүдийн сонирхлыг ихэд татаж байв.

Энэ үеэр зарим хүнээс сэтгэгдлийг нь сонслоо. Д. Оюунцэцэг ‘’Зүгээр л хүүхдүүд ээ дагуулаад хүрээд ирлээ. Манай бага хүү энэ жил шинэ дугуй авсан юм. Авснаасаа хойш дөнгөж өнөөдөр л унаж байна. Төв зам дагуу дугуйн замтай хэдий ч тэр нь бага насны хүүхэд явахад жаахан хэцүү. Өнөөдөр энэ үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна’’ гэв.

Энэ өдөр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэл, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг 08:00-18:00 цагийн хооронд түр хязгаарлаж байгаа юм.

Иргэд тамирчдын аюулгүй байдал, эмнэлгийн тусламжийг түргэн шуурхай үзүүлэх гэж уулзвар болгонд дүүргийн эмч ажилчид бэлэн байдалд ажиллаж байлаа.

Сүхбаатар дүүргийн эмнэлэгийн эмч Д.Баттуяа ‘’Өнөөдөр өглөө долоон цагт цэг дээрээ үүрэг аваад ирсэн. Одоогоор хүнд гэмтэж бэртсэн хүн байхгүй. Ороцож байгаа тамирчидаас найман хүн хөл гарны шөрмөс татсан бидэнд хандсан тэр болгонд бид тусламж үзүүлэн арга хэмжжэг авч байна’’ гэлээ.

Марафонд оролцогч О. Нармандах “Анх удаа марафонд оролцож байна. Замынхаа талыг туулаад л дундаас нь гарчихсан. Санасныг бодоход хэцүү юм байна. Гэхдээ дараа жил хэдэн өдрийн өмнөөс бэлдэж байгаад дахиад оролцоно гэсэн зорилго тавьсан.

Төв зам дагуу байрлах ихэнх худалдаа үйлчилгээний цэг хаалттай, ус ундаа худалдаж байгаа цэг хомс байлаа.

Иргэн Б.Баттулга “Өдөрлөгт ирсэндээ баяртай байна. Сайхан санагдаж байна. Хааяа машингүй алхаж явах зүгээр юм, харин бага насны хүүхдүүдтэйгээ явж байгаа болохоор бие засах газар бага байгаа нь асуудалтай санагдлаа.

Хүмүүсийн бас нэгэн цугларч байгаа газар бол Хан- Уул дүүргийн зохион байгуулж байгаа хөгжөөнт тэмцээн уралдаан иргэдийг багагүй хөгжөөгөөд авлаа. Тэнд сонирхолтой жижиг тэмцээнүүдээс гадна, гурвын эсрэг гурав сонирхогчдын сагсан бөмбөгийн тэмцээн болж байлаа.

Б.УЯНГА

Гэрэл зургуудыг С.ГЭРЭЛТ-ОД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *