Categories
мэдээ нийгэм

Фитнес клубүүд магадлан итгэмжлэгдэж эхэллээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/621 тоот тушаалаар Спортын клубыг магадлан итгэмжлэхэд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан “Голден Жим” фитнес клубын нэгдүгээр салбар болон “Соёл” фитнес клубыг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд магадлан итгэмжилж, батламж олгоод байна.

Спортын клубуудыг магадлан итгэмжлэснээр стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн багш, дасгалжуулагч, арга зүйчээр өөрийн биеийн онцлогт тохирсон фитнесийн хөтөлбөрөөр иргэд хичээллэх боломж нээгдэж байгаа юм.

Түүнчлэн магадлан итгэмжлэгдсэн спортын клубт хичээллэснээр иргэдэд эрүүл мэндийн даатгалаас урамшуулал үзүүлэх журмын дагуу хөнгөлөлт эдлэх боломж нээгдэх юм.

Спортын клубуудын магадлан итгэмжлүүлэх хүсэлтийг магадлан итгэмжлэгч байгууллага болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар хүлээн авч байна.

Манай улсад 300 гаруй спортын клуб үйл ажиллагаа явуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *