Финландын эгч дүүс болох 33 настай Керттү Нисканен, 30 настай Ливо Нисканен нар хамтдаа өвлийн олимпоос нийт долоон медаль хүртлээ.
Ливо Нисканен өнөөдөр гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-ын зайд (Тус төрөлд Монголын тамирчин Б.Ачбадрах 65-р байрт орсон) 37 минут, 54.8 секундийн амжилтаар тэргүүлж алтан медаль хүртсэн.
Энэ нь түүний гурав дахь алтан медаль бөгөөд 2018 оны Пёнчаны олимпын 50 км-ын төрөл, 2014 оны Сочигийн олимпын спринт төрөлд алтан медаль хүртэж байв.
Мөн Ливо хоёрдугаар сарын 6-нд болсон эрэгтэйчүүдийн 30 км-ын скиатлоны тэмцээнээс хүрэл медаль авсан.
Харин түүний эгч Кертту Нисканен өчигдөр гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд (Тус төрөлд Монголын тамирчин А.Энхтуул 85-р байрт орсон) мөнгөн медаль хүртсэн.
Энэ нь түүний гурав дахь мөнгөн медаль бөгөөд 2014 оны Сочигийн олимпоос 5 км-ын зай болон спринт төрөлд хошой мөнгөн медаль хүртэж байв.