ФИБА 3х3 “Ulaanbaatar Challenger” дэлхийн Гранпри тэмцээн зургадугаар сарын 2-3-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохиогдно. “Улаанбаатар” дэлхийн Гранпри нь Токио 2020 олимпийн наадмын хөтөлбөрт багтсан 3х3 төрлийн баг тамирчдад Олимпийн эрхийн оноо олгох чансаа өндөр тэмцээнүүдийн нэг юм.
Тэмцээнд дэлхийн аварга Сербийн шигшээ болон чансаагаараа тэргүүлэгч Словени, Австрали, Польш, ОХУ, Канад, Япон, Бразил, Индонез, Монгол зэрэг шилдэг 12 шигшээ баг оролцох аж. Эхний хоёр байрт шалгарсан багууд 10 дугаар сарын 13-14-ний хооронд Малайз улсад болох Дэлхийн Их дуулгын тэмцээнд оролцох эрх авна.
Тэмцээний үеэр ФИБА U23 насны үндэснүүдийн дэлхийн лигийн тэмцээн давхар болох юм. БНХАУ, Индонез, Шри Ланк, Уганда, Монгол гэсэн багуудын эрэгтэй эмэгтэй тамирчид оролцоно.
Монголын 3х3 Үндэсний шигшээ багийн энэ жилийн гол зорилт бол Токио 2020 олимпийн наадамд оролцох эрх авах явдал юм. Уг эрхийн төлөө оноо цуглуулахад “Ulaanbaatar Challenger” дэлхийн Гранпри тэмцээн чухал ач холбогдолтой. Тиймээс тэмцээнд энэ жилийн дэлхийн аварга Сербийн шигшээ болон чансаагаараа тэргүүлэгч Словени, Австрали, Польш, ОХУ, Канад, Япон, Бразил, Индонез, Монгол зэрэг шилдэг 12 шигшээ баг оролцоно.