Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 10-ны 18:00 цагт дуусна DNN.mn

2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын бүртгэлийн хугацаа дуусахад зургаан хоног үлдлээ.

Элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтын онлайн бүртгэлээ www.eec.mn цахим хуудсаар хийх боломжтой бөгөөд энэ сарын 10-ны 18:00 цагт дуусна.

Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ нэмж болох ба хасаж болохгүй гэдгийг анхаарна уу. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.

Мөн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө хичээл сонголтоо хийж, төлбөрөө төлөн бүртгэлээ баталгаажуулна уу.

Шалгуулагч бүртгэлээ баталгаажуулахын тулд өөрийн шинэ бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хичээл сонголтоо хийж, төлбөрөө онлайнаар төлнө.

Эх сурвалж: БҮТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *