Categories
мэдээ улс-төр

Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Туск: Бидэнд бие биентэйгээ хамтран ажиллаж, хийх зүйл их бий

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг нээж үг хэлсэний дараа гадаад орны төр, засгийн тэргүүнүүдийн төлөөлөл үг хэлэв. Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Туск хэлсэн үгэндээ “АСЕМ-ын арга хэмжээнд оролцуулж байгаад баяртай байна. Бид Монголд Ази, Европыг цаашид улам холбоно гэж бодож байна. Бидэнд бие биентэйгээ хамтран ажиллаж, хийх зүйл их бий. Удирдагчдын хувьд бид энх тайван, тогтвортой байдлыг бий болгох үүрэгтэй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *