Categories
мэдээ нийгэм

Европын холбооны төлөөлөгч ГХЯ вакцин хүлээн авсан тухай мэдээлэхдээ хандивлагчдын талаар дурдаагүйд харамсаж буйгаа илэрхийлжээ

Монгол Улс COVAX хөтөлбөрт нэгдэн, хүн амынхаа 20 хувийг вакцинжуулах хэмжээний вакциныг хандивлагч орнуудаас хүлээн авахаар болсон.

Энэ дагуу гуравдугаар сарын 12-ны өдөр эхний ээлжийн 14,400 тун вакциныг хүлээн авах ёслол болж, Гадаад харилцааны яам энэ талаар мэдээллийг албан ёсны сайтдаа байршуулсан. Гэвч тус мэдээлэлд хандивлагчдын талаар нэг ч үг дурдаагүйд Европын холбооны Монгол дахь төлөөлөгчийн газар харамсаж буйгаа илэрхийлжээ.

Европын холбооны Монгол дахь төлөөлөгчийн газраас гаргасан мэдээлэлд тус холбооны Монгол дахь төлөөлөгч Траян Христеа “COVAX бол дэлхий нийтийн хамтын ажиллагааны гайхалтай нэг жишээ юм. Европын холбоо нь Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын агентлагууд болон бусад хандивлагчийн хамтаар энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаадаа баяртай байна.

Европын холбооны улсууд болон санхүүгийн байгууллагууд 2.2 тэрбум гаруй еврог хандивласнаараа дээрх хөтөлбөрт тэргүүлэх хувь нэмрийг оруулаад байна. Монгол Улсад ирүүлсэн анхны багц нь ердөө эхлэл бөгөөд цаашид илүү их тун вакциныг хөтөлбөрөөр дамжуулан авчирна. Европын холбооны тэргүүн зорилго нь хүн бүрийг үр дүнтэй, аюулгүй вакцинаар дамжуулах” хэмээн хэлснийг онцолсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *