ОХУ, Хятадын дипломат ойртолтыг Европын холбоо гэнэхнээр хүлээж авахгүй гэж Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель мэдэгджээ. Гэхдээ энэ нь Бээжинтэй харилцах Европын холбооны харилцаанд саад болохгүй гэж мөн онцлов.“Хятад улс Оросыг дэмжихгүй байх нь чухал асуудал гэдэгт бид бүрэн итгэлтэй байна. Харин тус улс НҮБ-ын дүрмийн дагуу олон улсын хууль, тогтвортой байдлыг дэмжих нь чухал. Бид тийм ч гэнэн биш. Хятад, Оросын хооронд нягт харилцаа байгаа гэдгийг мэднэ. Гэхдээ нөгөөтэйгүүр, ийм нөхцөлд бид Хятадтай бүх зүйл дээр санал нийлнэ гэдэг утгаар бус өөрсдийн эрх ашиг, зарчмыг хамгаалах хэрэгтэй байгаа учир тэдэнтэй харилцах шаардлагатай байгаа юм” гэж хоёр өдөр үргэлжилсэн Брюсселийн дээд хэмжээний уулзалтын үеэр тэр хэлжээ.
Украины ерөнхийлөгч Зеленский 10 зүйлт энхийн төлөвлөгөөг танилцуулсан. Уг төлөвлөгөөг дэмжиж ажиллана гэдгээ ч Чарльз Мишель баталсан байна. Зеленскийн төлөвлөгөө нь саяхан танилцуулсан Хятадын 12 зүйлт төлөвлөгөөнөөс өөр байгаа нь анхаарал татаж байгаа билээ. Тухайлбал, Хятадын талаас гаргасан төлөвлөгөөнд Украинаас цэрэг гаргах тухай огт дурдаагүй байсан билээ.
“Бид Хятадын төлөвлөгөөнд итгэхгүй байна. Харин ерөнхийлөгч Зеленскийн олон улын хууль, НҮБ-ын дүрэмд суурилсан төлөвлөгөөнд итгэнэ” гэж Чарльз Мишель хэлэв. Мөн Европын холбооУкраинд нэг тэрбум еврогийн батлан хамгаалахын тусламж үзүүлэхээ мөн зарлав