Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Европын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Спортын хамгийн том үйл явдлуудын нэг хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн шөнө Францын Сен-Дени хотноо эхэллээ. Нээлтийн тоглолт “А” хэсгийн Франц-Румын тоглолтоор эхэлсэн. Энэхүү тоглолтод талбайн эзэд 2:1-ээр өрсөлдөгчөө хожжээ.

Уг тэмцээнийг Францын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарын бичгийн дарга Анри Делон 1927 онд анх санаачилжээ. Улмаар анхны тэмцээнийг 1960 онд Францад зохион байгуулах шийдвэр гарч байсан байна. Тэмцээнийг санаачлагч анхны тэмцээн болохоос гурван жилийн өмнө нас барсан аж. Европын хөлбөмбөгийн холбоо энэхүү эрхмийн дурсгалыг хүндэлж, ЕАШТ-ий цомыг “Анри Делон” хэмээн нэрлэх болсон юм.

1960, 1964 онд болсон эхний хоёр тэмцээн “Европ үндэстнүүдийн цом” нэртэй байв. Харин 1968 оноос эхлэн Европын аварга шалгаруулах тэмцээн гэгдэх болжээ. Буурал тивийн хөлбөмбөгийн хөгжилд томоохон түлхэц болсон энэ тэмцээн нэр хүнд, цар хүрээгээрээ хөлбөмбөгийн ДАШТ, зуны олимпийн наадмын дараа ордог. Уг тэмцээнд 1960-1980 онд дөрөв, 1980-1996 онд найм, 1996 оноос хойш 16 баг оролцож байсан. Тэгвэл энэ жил анх удаа 24 улсын шигшээ баг цомын төлөө өрсөлдөх гэж байна. Багууд дөрөв дөрвөөрөө зургаан хэсэгт хуваагдан тоглож, эхний хоёр байрт эзэлсэн 12 баг дараагийн шатанд шалгарна. Түүн дээр хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн зургаан багийн үзүүлэлт сайтай дөрөв нь нэмэгдсэнээр шөвгийн 16 бүрдэх юм.

“Евро-2016”-д нийт 51 тоглолт болох бөгөөд МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг HD форматаар эх орон даяар шууд дамжуулж байна.

Бүтэн сарын турш үргэлжлэн явагдах Европын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн эхний тоглолтын хуваарийг танилцуулж байна.

VI.11 – А хэсэг: Франц – Румын 2-1

VI.11 – А хэсэг: Албани – Швейцарь

VI.12 – В хэсэг – Уэльс – Словак

VI.12 – В хэсэг – Англи – ОХУ

VI.12 – D хэсэг – Турк – Хорват

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *