Спортын ертөнцөд нэр хүнд, цар хүрээ, үзэгч сонирхогчдын тоогоороо хөлбөмбөгийн ДАШТ, зуны олимпийн наадмын дараа л ордог Европын АШТ болж байгаа билээ. Тус тэмцээнийг анхлан санаачлагч Анри Делоны эх нутаг Францын 10 хотын ногоон талбайд “хуучин” тивийн шилдэг 24 баг өрсөлдөөд байгаа.
ШӨВГИЙН НАЙМД ӨРСӨЛДӨХ БАГУУД ТОДОРЛОО
Өнгөрсөн шөнө үзэгчдийн дунд хүлээлт болоод байсан Итали-Испани хоёр багийн тоглолт үзүүштэй боллоо. Тоглолтын эхний хагасын 33 дахь минутад Кьеллини эхний гоолыг хийж салхийг хагалав. Эхний хагаст италичууд тэргүүлж өндөрлөсөн боловч хоёрдугаар үеэс испаничуудын тоглолт сэргэсэн. Гэвч үндсэн цаг дууссаж шүүгчийн мэдлийн нэмэлт минутанд Пелле гоолдож Испанийг буулган авлаа. Испаничууд 1988 оны Еврогоос хойш анх удаа нэг тоглолтонд 1-ээс дээш гоол алдсан нь энэ байлаа. Италичууд шөвгийн наймын эрхээ авч Германтай хүч үзэх болж байна.
Хөлбөмбөгийн эх орон болсон Гурван Арслангууд Лестер хотоос жижигхэн Исландын шигшээд хожигдож энэ удаагийн Еврогийн гол шуугианыг тарьсан юм. Английн шигшээ багийн ахлагч Уэйн Рүни дөрөв дэх минутад торгуулийн цохилтоос гоолдож тооны харьцааг нээсэн боловч түүний гоолыг Исландын төвийн хамгаалагч Рагнар Сигурдссон ердөө 2 хүрэхгүй минутын дараа хүчингүй болгосон юм. Улмаар тоглолтын 18 дахь минутад Колбейнн Сигторссоны цохьсон сулхан бөмбөгийг Жо Харт хааж чадсангүй. Ийнхүү Английн эсрэг Исландчууд түүхэн ялалт байгуулж чадлаа. Ингэснээр тэд шөвгийн наймд шалгарч Францын шигшээтэй хүч үзэхээр боллоо.
Хэсгийн сүүлийн тоглолтууд дуусч шөвгийн наймд Бельги, Франц, Уэльс, Польш, Португаль үлдлээ. Шөвгийн наймын эхний тоглолт энэ сарын 30-нд дөрвөн цагаас Португал-Польш хоёр багийн тоглолтоор эхэлнэ.
ҮНЭНЧ ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧДИЙН СӨРГӨЛДӨӨН
О.АРИУНЦЭЦЭГ