Categories
мэдээ нийгэм

Эцэг Буштай салах ёс гүйцэтгэж байна

Image result for G H W Bush

АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Герберт Буш өнгөрсөн сарын 30-ны өдөр 94 насандаа таалал төгссөн. Түүний шарилыг өчигдөр АНУ-ын Конгрессийн ордонд авчирсан бөгөөд гурав хоногийн турш цэрэг, улс төрийн элитүүд ирж, түүнд хүндэтгэл үзүүлэх гэнэ. Мөн улс орон даяар гашуудал зарлан, Цагаан ордны өмнөх төрийн далбааг бөхийлгөсөн байна. Гэр бүлийн гишүүд болон ойрын хүмүүс нь өчигдөр салах ёс гүйцэтгэсний дараа Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трампын хамт ирэн, хоёр минут нам гүм болж, салах ёс гүйцэтгэжээ. Мөн лхагва гаригт Холбооны Засгийн газар болон Нью-Йоркийн хөрөнгийн биржийг амраах шийдвэр гаргасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *