Христийн Мэндэлсний баярыг тохиолдуулан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгэээнтнүүдийн Сүм жил бүр “Дэлхийг Гэрэлтүүлцгээе” аяныг өрнүүлдэг уламжлалтай. Энэ аяныхаа хүрээнд өмнөх жилүүдэд гудамжиндутааны маск тараах, дулаан хөнжил хийж асрамжийн газрын ахмад настнуудад бэлэглэх, нярайн өлгийн багц оёж төрөх эмнэлгүүдэд хандивлах, хүүхдийн эмнэлгүүдэд тоглоом ном зэргийг хандивлаж байжээ. Харин энэ жил зорилтот бүлгийн 700 айл өрхөд хүнсний багц бэлдэж, түгээжээ.
Тус сүмийн гишүүд эдгээр хүнсний багцуудаа Шувуун Фабрик, Биокомбинат, Өлзийт хороолол, Нисэх, Бага Наран, Тахилт, Монлаа, Зээл Дамбадаржаа, Дэнжийн мянга, Гахайн байр, Муурын байшин, Хайлаастын эцсийн 10-р байр болон нийслэлийн дүүргүүдэд төрийн болон гадаад, дотоодын төрийн бус байгууллагуудтай хамтран түгээгээд байна. Энэхүү хүнсний багц нь 3-5 хүнтэй айл өрхийн 2-4 долоо хоногийн хэрэгцээг хангах хүнс аж.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Дэлхийн 195 оронд үйл ажиллагаа явуулдаг АНУ-д төвтэй байгууллага бөгөөд корона вирусын энэ аюулт цар тахлын үед Онцгой байдлын тусламжуудыг дэлхий даяар тасралтгүй хүргэсээр байгаа юм. Монгол Улсын ЭМЯ, УОК, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Аймаг Дүүргүүдийн эмнэлгүүд, Онцгой комисст гэх мэт 60 орчим байгууллагуудад цар тахлын үед 130 орчим сая төгрөгийн халдвар ариутгалын хэрэгслийн хандивуудыг өнгөрсөн хавар түгээжээ.
Тус сүм нь Монгол Улсад 27 дох жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гишүүддээ шударга үнэн, ариун журам, нинжин сэтгэл, ач буянтай байхыг мөн сайн сайхныг үйлдэхийг заадаг тул гишүүд нь нийгэмдээ сайн сайхан, эерэг уур амьсгалыг түгээхийг эрмэлдэг байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.