Сэлэнгэ аймаг Мандал сумын нутагт гурван түймэр, Ерөө сумын нутагт гурван түймэр, Хүдэр сумын нутагт нэг түймэр, Хөвсгөл аймаг Цагаан-Үүр сумын нутагт нэг түймэр, Булган аймаг Хутаг-Өндөр сумын нэг түймэр нийт есөн түймэр асч байна.
Харин Сэлэнгэ аймаг Мандал сумын хоёр түймэр, Булган аймаг Гурванбулаг сумын нэг, Хутаг-Өндөр сумын нэг түймэр, Завхан аймаг Яруу сумын нэг түймэр нийт таван түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Дээрх түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 254 алба хаагч, 22 автомашин, орон нутгаас 244 иргэн, 34 автомашин, нийт 498 хүн, 56 автомашин, таван мотоцикльтой ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.