Categories
гадаад мэдээ

Есөн настай охин онгоцонд мөргүүлж нас баржээ

АНУ-ын Флорида мужид өнгөрсөн даваа гарагт онгоц хүн мөргөж аминд нь хүрсэн хэрэг гарчээ. СиЭнЭн агентлагийн мэдээлж буйгаар бага оврын онгоц далайн эрэгт байсан есөн настай охиныг мөргөж, хүнд гэмтээсэн аж. Орон нутгийнхан охиныг нэн даруй эмнэлэгт хүргэсэн ч шархаа даалгүй нас барсан байна. Холбооны агаарын удирдлагын газрын мэдээлж буйгаар бага оврын зорчигч тээврийн нисэх онгоц ослын буулт хийх үедээ далайн эрэг дээр зугаалж байсан Жеоржиа мужийн иргэн 36 настай Омми Иризарри түүний есөн настай охин Ошеана нарыг мөргөчихжээ. Сарасотагийн шериффийн мэдээлж буйгаар эмч нар хэчнээн хичээсэн ч охиныг амийг аварч чадаагүй гэнэ. Харин аавынх нь биеийн байдал тийм ч муугүй байгаа юм байна. Осол гаргасан 1972 оны Пайпер Шероки онгоц техникийн эвдрэлийн улмаас нисэх буудалд хүрч чадалгүй замдаа газардах оролдлого хийсэн нь ийм харамсалтай зүйлд хүргэжээ. Хохирогчдоос гадна нисгэгч Карл Кокомур, зорчигч Дэвид Тийн нар хөнгөн бэртэл авсан байна. Эмгэнэлт явдал тохиосон гэр бүлийнхэн хуримын ойн баяраа тэмдэглэн далайн эрэгт амарч байсан гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *