Categories
мэдээ улс-төр

Есөн аймагт зуд нүүрлэж болзошгүй байна

Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв байдал, болон Нийслэлийн өвөлжилтийн нөхцөл байдал, Цөмийн болон цацрагийн болзошгүй осол, агаарын хөлгийн осол, сүйрлийн үед эрэн хайх, аврах ажиллагааг зохицуулах хороо байгуулах тухай зэрэг асуудлыг хурлаар хэлэлцэу байгаа юм. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин ирэх сарын цаг агаарын нөхцөл байдлын талаарх мэдээллэхдээ “Энэ сарын 16-наас хойд туйлын хүйтэн агаар Сибирийн хойд хэсгээс Монголын баруун хойд хэсэг рүү орж ирснээс Сибирийн их даралтын орон хүчтэй эрчимжин, 17-25-ныг хүртэлх хугацаанд манай орны нутаг дээр байрлана. Энэ нь сүүлийн 10 гаруй жилд арваннэгдүгээр сард ажиглагдаагүй онцгой хүйтрэлт болох төлөвтэй байна” гэв.

Үүнтэй холбоотойгоор энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-18-нд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдах аюултай тул хээр, хөдөө аль болох зорчихгүй байхыг анхаарууллаа.

Мөн энэ сарын 17-нд нутгийн хойд хэсэг цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгороор -42-оос -47 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -30-аас -40 хэм хүрч малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч, дулааны хангамжид хүндрэл учруулах цаг агаарын онцгой нөхцөл бүрдэж байгааг анхааруулав.

Есөн аймагт зуд нүүрлэж болзошгүй байна зурган илэрцүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *