Монголбанк болон Засгийн газар хамтран есдүгээр сард нийт 24.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргасан байна. Тус санхүүжилтээс Монголбанк 258 зээлдэгчийн 15.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 133 зээлдэгчийн 8.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус олгоод байна.