Categories
мэдээ нийгэм

​ЭС ХӨГЖИЛ, ХӨГЖИЛ

Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих

Аалз амьдрахын төлөө зүтгэн орон гэрээ төвхнүүлээд таазанд тороо хэрсэн байхыг Очир хараад шүүрдэж зүрхлэсэнгүй. Энэ аалз тороо ур гарган урласан нэхээс адил, үзүүр нь эс олдоххээ мэт сүлжжээ. Ингэхэд миний амьдрал ч үзүүр нь эс олдох хээ шиг нэг зээлээс, дараагийн зээлэнд сүлжилдэн өдөр хоногоо арагцаана, гэтэл би бээр өнөөгийн нийгмээ ад үзэхээс бус өөртөө болон өрөөлд шинэ боломжийг нээсэн билүү гэх бодрол дунд хашааны хаалга онгойх чимээ гарлаа.

-Ааваа, ааваа гэсээр жаргалтай, цангинах хүүхдийн дуу түүний бодлыг замхруулан одвой.

-Гэргий Цэнгэл ажлынхаа тухай Эрдэнэт хотын байшин барилга, эмнэлгийн үйлчилгээний чанартайг гайхан ярих зуурт, охин Эмүүжин гарч тоглох гэхэд эмээ тоглуулахгүйгээр үл барам хүн аваад явчихна гэж айлгасаныг өгүүлэн тэд халуун ам бүлээрээ оройг жаргалтай өнгөрөөнө.

Монгол Улсын хэмжээнд хүн амынхаа тоогоор нэгт ордог Хөвсгөл аймагт 134,500хүн ам оршин суудаг. 2018 оны судалгаагаар аймгийн хүн амын амьжиргааны түвшин муу байгаагаас эдийн засгийн өрсөлдөх чадвараараа улсын хэмжээнд 14-т жагссан үзүүлэлтэй. Тус аймгийн Цэцэрлэг сум аймгийн төвөөс 209 км зайтай. 2018 оны байдлаар хүн амын тоо 4726, үүнээс хөдөлмөрийн насны 2896 хүн байгаагаас төрийн албан хаагч 269, малчин 1340, хувиараа хөдөлмөр эрхлэгч 60, бүртгэлтэй ажилгүй хүн 90 байна. Тогтсон ажлын байргүйгээс зарим иргэд өөр аймаг, хот цаашлаад хилийн чанадыг зорин ажиллах нь нэмэгдсээр л.

Цэнгэл Эрдэнэт хотод ажиллаад 3 сарын дараа ирэхэд өөриймсөж дассан сумын төв буйдхан, ил хуль болчихсон мэт гунигтай санагдсаар сургууль орлоо. Эмүүжинг сургуульд нь бүртгүүлчихээд харих замдаа лизингийн зээлээ дарчих цалинтай ажил хийвэл ханий минь ачаа жаахан ч гэсэн хөнгөрөх байх гэж бодно. Тэрбээр сумандаа өдөр өнжүүлэх төв нээгээд нэг өрөөг нь хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг танхимтай болгоод тохижуулчихвал хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бүтээлчээр даалгавараа хийгээд, охиноо гэрт нь ганцаар орхихгүй болно доо гэх гэгээлэг мөрөөдөл тээн алхлаа.

Монгол Улс тогтвортой хөгжлийн 17 зорилтыг дөрөв дэхь жилдээ хэрэгжүүлж буй агаад найм дахь зорилт болох “Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих” зорилт манай улсын бүхий л аймаг, суманд нэн тэргүүнд шаардлагатай байна. Цэцэрлэг сумын эдийн засгийн гол салбар нь уламжлалт мал аж ахуй бөгөөд нийт ажиллагсдын 70 гаруй хувь нь МАА-н салбарт ажиллаж байгаа бол хувийн хэвшлийнхэн болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь нийт эдийн засгийн идэвхтэй хүн амын 7 орчим хувийг бүрдүүлдэг. Иймээс малчид болон малгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь тус сумын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шилжилт хөдөлгөөнийг бууруулах, сумандаа ажилтай орлоготой, сэтгэл тэнүүн амьдрах боломжийг бүрдүүлэх юм.

Хургатай хайрхан компани Овоот төслийн хүрээнд Хөвсгөл аймагт тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна. Овоот төслийн бүтээн байгуулалт эхлэхэд 1068 ажлын байр бий болохын сацуу уурхайг түшиглэсэн өрхийн үйлдвэрлэл, махны үйлдвэр, хүнс хүнсний ногоо, оёдол зэрэг ажлын байр шинээр нээгдэн, шинэ бүтээн байгуулалтанд нутгийн иргэд хамрагдан хөдөлмөрийн үнэ цэнийг зах зээлд нийцэхүйц жишгээр үнэлүүлэн ажиллах бүрэн боломжтой аж.

Ээлтэй хот иргэдийн оролцоог дэмжих

Хот хүрээнээс амар ч ирээд буцсан нутгийн ахан дүүсийн ажил амьдрал гялалзан дээшилж, дотоод гадаадгүй аялаж, сайхан амьдарч буйг магтсан хүмүүсийн яриа хичээл эхлэхийн цагт цэцэрлэг, сургуулийн бэлтгэл хангахад үнийн хөөрөгдөл зохиомлоор бий болж байсан мөнгөө шавхсан тухай яриагаар замхран одно. Эмүүжингийн хоёрдугаар ангид элсэн суралцах хичээлийн хэрэглэгдэхүүний шинээр худалдан авч нутгийн худалдаачин Мөнхөөд Очирынх ч бусдын адил чамгүй орлого орууллаа.

А-80 бензины үнэ бусад сумтай харьцуулахад Цэцэрлэг суманд 10-20% иар илүү ба хамгийн өндөр үнэтэй байна. Өөрөөр хэлбэл дундаж цалин авч хамгийн үнэтэй бараа бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа юм. Өргөн хэрэглээний зарим барааны үнэ мөн л бусад сумтай харьцуулахад 10-20 иар өндөр байгаа нь сумын алслалт, тээврийн нэмэгдэлтэй холбоотой. Тус суманд зам тээвэр, дэд бүтэц хөгжсөнөөр өрхийн өдөр тутмын зарлага буурч, нэмүү өртөг шингээгүй бараа бүтээгдэхүүн худалдан авч цаашлаад зам дагасан хөгжил цэцэглэлтийн үр шимийг хүртэх нэн таатай. Овоот төслийн хүрээнд Эрдэнэт-Цэцэрлэг чиглэлийн 560 км хатуу хучилттай авто зам ашиглалтанд орох юм.

Амралтын өдрөө салхинд гарахаар төлөвлөсөн ч ширүүн орох бороонд галаа түлж, банштай цай чанаж уугаад гэртээ их цэвэрлэгээ хийлээ. Очирыг бодрол эрэгцүүлэлд хүргэж байсан адарт байх аалзны торыг цэвэрлэж сэтгэл хангалуун байх аж. Хүний төрөлх цэвэрч чанар цаашдын амьдралд нөлөөлдөгтэй адил бүтээн байгуулалт, шинэ боломжуудыг үргэлж өгч байдаг билээ.

Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану “Улс орнууд ногоон хөгжлийг дэмжиж, нүүрсний хэрэглээнээс татгалзах болсон. Энэ үед Монгол Улс нүүрсний экспортонд гол найдвараа тавьж ирээдүйгээ төлөвлөх нь ихээхэн эрсдэлтэй гэж” “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Магад цаг хугацааны эрхээр үнэгүйдэх бүтээгдэхүүнийг зах зээлийн эргэлтэнд оруулан үр шимийг хүртэж, ээлтэй хотыг сүндэрлүүлж, иргэдийнхээ амьдралд бодит хөрөнгө оруулалт хийх боломж Овоот төслийн үр дүн юм.

Очир зээлээс, зээлийн хооронд дамжсан дундаж цалинтай ажлаасаа гарч бүтээн байгуулалт, өөрчлөлтийг эхлүүлсэн Овоотын уурхайд ажилд орж, Цэнгэл “Бяцхан зүрх” хүүхдийн өдөр өнжүүлэх төвөө нээлээ.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц, амьдрах таатай орчин нэмэгдэхийн хэрээр ЭЭЛТЭЙ ХОТОД, ИРГЭДИЙН амьдрах таатай нөхцөл цогцлон хөгжинө.

Г.ЧИМГЭЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *