Categories
мэдээ нийгэм

Ерөөлч, магтаалчид хүй долоон худагт чуулна

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран ирэх сарын 11-15-ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадам зохион байгуулна.

Уг наадам нь соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах зорилготой. Энэхүү наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 гаруй үндэсний спортын тамирчид өөрсдийн авьяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорих юм.

Наадмын үеэр Монгол түмний олон зуун жил өвлөн уламжилж ирсэн эх хэл болон аман уламжлалын урлагийн төрлийг өвлөн уламжлагч аймаг, нийслэлийн ардын авьяастнууд төв тайзан дээр болон өөрийн аймаг, дүүргийн “Отог” дээр ардын урлагийн тоглолтоо наадамчин олонд 5 өдрийн турш толилуулна. Мөн иргэд, сонирхогчдын дунд эх хэл, аман уламжлалын илэрхийлэл төрлөөр уралдаан тэмцээн зохион байгуулахаар зохион байгуулагчид төлөвлөжээ.
Эх хэл болон аман уламжлалд дараах урлагийн төрлүүд багтдаг. Үүнд:
Аялгуут аман уламжлалын урлаг
– Тууль хайлах
– Уриа дуудлага (ан агнуур, мал аж ахуйн холбогдолтой)
– Гийнгоо
– Уухай
– Ерөөл
– Магтаал
– Цол дуудах

Жүжиг наадмын аман уламжлалын урлаг
– Дайралцаа үг
– Жороо үг
– Зугаа үг
– Түргэн хэллэг
– Тоглоом наадгайн үг
– Айтыс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *