Categories
мэдээ нийгэм

“Эрүүл насжилт” өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа

ХУД-ийн Ахмадын хорооны ахмадын хөгжлийн төвөөс “Эрүүл насжилт” өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа

ХУД-ийн Ахмадын хорооны ахмадын хөгжлийн төвийн 2 дугаар бүсээс “Эрүүл насжилт” өдөрлөг арга хэмжээг ахмад настнуудын дунд зохион байгууллаа. Тус өдөрлөг нь МУ-ын Засгийн газрын тогтоолоор батлагдсан Хүн амын насжилтын үйл явцад бэлтгэх, ахмад настаны аж байдлыг сайжруулах талаар баримтлах үндэсний стратеги бодлогын хэрэгжүүлэх хүрээнд “Эрүүл насжилт, насны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн дагуу ахмадуудад тавих нийгмийн анхаарлыг дээшлүүлж, тэдний эрүүл мэндийг сайжруулах, хөдөлгөөний ач холбогдлыг сурталчилж, байгаль орчиноо танин мэдэх, хамгаалахад зорилготой юм. “Эрүүл насжилт” өдөрлөг өнөөдөр 34-р сургуулийн урлагийн зааланд болж өдөрлөгт дүүргийн Ахмадын хорооны дарга Л.Хадбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо. Тус өдөрлөгт Яармагийн бүсийн ахмадууд баг болон “Биеийн хэлбэрийн шүлэглэл” хийн дасгалын үзүүлбэрээр тэмцээн зохиож оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *