Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн төвүүд уртгасан цагаар ажиллаж байна || DNN.mn

Эрүүл мэндийн төвүүд уртгасан цагаар ажиллаж байна. Тодруулбал, томуугийн дэгдэлт өндөр, бага насны хүүхдийн өвчлөл их байгаа тул эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийг уртасгаад байна.

Тухайлбал, Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тусламж, үйлчилгээний 755 орыг нэмэлтээр дэлгэжээ. Мөн бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, хүндрэл их байгаатай холбогдуулан энэ сарын 11-нээс ирэх сарын 1-ныг хүртэлх хугацаанд өрх, тосгоны Эрүүл мэндийн төв бямба гаригт 10:00-17:00 цагт, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 08:30-22:00, ням гаригт 10:00-17:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *