ЭМЯ-наас эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, шинэлэг, оновчтой санал, санаачилгыг дэмжих, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор иргэдээс санал авч байна.
Иргэд дараах чиглэлээр саналаа өгөх боломжтой аж.
- Эмчилгээ, үйлчилгээний соёл, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээгдлийг бууруулах – (51) 261847, 261742
- Эмч, ажилчдын харьцаа хандлагыг сайжруулах – (51) 266178, 263846
- Урьдчилан сэргийлэх буюу иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах – (51) 263925, 261129
- Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох – (51) 263957
- Бусад – (51) 261858, 263695
Саналаа ЭМЯ-нд бичгээр, ЭМЯ-ны www.mohs.mn сайт руу орж, ЭМЯ-ны холбогдох газруудын утсаар, ЭМЯ-ны moh@moh.gov.mn и-мэйл хаяг руу тус тус саналаа явуулах юм байна.
Мөн саналаа өгөхдөө “Хамтдаа шийдвэрлэе” олон нийтийн санал асуулгад гэж гарчиглан нэр болон холбогдох утасны дугаараа тодорхой бичиж явуулах ёстой гэнэ. Ийнхүү хамгийн оновчтой саналыг ирүүлсэн гурван хүнд сувилалд хэвтэн эмчлүүлэх эрх олгох ажээ.
Иргэдийн саналыг дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс авч эхэлсэн бөгөөд ирэх тавдугаар сарын 20 хүртэл авах юм байна.