Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа: Хүнээ бодоод ядаж олигтойхон юм аваад өгчихөж болохгүй юу УОК-ынхоон

Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа фэйсбүүк хуудастаа УОК-ынхныг шүүмжилжээ.

Тэрээр “Эхнийх нь ӨЭМТ-үүдэд өвчтөндөө өг гэж өгч байгаа багц. Эмч нар элдэв юм бөөгнүүлээд багц гээд өгөх юм, арайч дээ гээд голоод байх юм.

Хоёр дахь нь аптект зарагдаж байгаа багц нь гэнэ. Их л ялгаа байх шиг. Хүнээ бодоод ядаж олигтойхон юм аваад өгчихөж болохгүй юу УОК-ынхоон.

No description available.

Арай л сэтгэлгүй байгаа юм биш үү. ЭМЯ мэргэжлийн байгууллагын хувьд анхаарал тавьж болохгүй юу? Ийм юм боогоод өгөхөөр чинь (С витаминийг нь хардаа) өвчтэй хүнд сэтгэлийн дэм болохгүй шүү дээ. Гэрээр эмчлүүлэгчиддээ чанартай эм өгвөл ӨЭМТ-ийн эмч нар ч сэтгэл хангалуун, өвчтөн ч хүндрэхгүй, эмнэлгийн ачаалалыг ч нэмэхгүй байх боломжтой шүү дээ” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *