Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2024 оны эхний хагас жилд 953.8 тэрбум төгрөг болжээ, Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 178.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Мөн эхний хагас жилд тус сангийн зарлага 1132.4 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 335.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2023 оныхоос нэмэгдэхэд:
- шимтгэлийн орлого 56.2 тэрбум төгрөг,
- төр даатгалыг хариуцах иргэдэд улсын төсвөөс төлсөн шимтгэл 68.6 тэрбум төгрөг,
- төр төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын байгууллагаар дамжуулан санхүүжүүлэхэд улсын төсвөөс олгох хөрөнгө 53.1 тэрбум төгрөгөөр нөлөөлжээ.
Улсын хэмжээнд эхний хагас жилд эрүүл мэндийн даатгалд давхардаагүй тоогоор 3140.7 мянган хүн даатгуулав.
Нийт даатгуулагчийн тухайд:
- 2258.5 мянга нь шимтгэлийг улсын төсвөөс хариуцсан иргэд,
- 714.0 мянга нь ажил олгогч, даатгуулагч хариуцан төлсөн иргэд,
- 168.2 мянга нь шимтгэлийг өөрөө хариуцан төлсөн иргэд байна.