Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрүүл мэндийн даатгалын сан өнгөрсөн оноос 45 хувиар өсч, 500 гаруй тэрбум төгрөг болжээ

Монгол Улсын 2018 оны гуравдугаар сарын нийгэм эдийн засгийн байдлыг өчигдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Улсын хэмжээнд оны эхний улиралд, 18556 эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлт аж. Хүн амын ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон ДарханУул, Ховд, БаянӨлгий, Орхон, Говьсүмбэр аймагт улсын дунджаас 0.12.5 пунктээр дээгүүр, Дорнод аймагт ижил түвшинд бусад аймагт 0.1-2.6 пунктээр доогуур байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 34.2 мянга болж, өмнөх оныхоос буурчээ. Ажилгүй иргэдийн 32.4 хувь нь Улаанбаатар хотод байгаа бөгөөд ихэнх нь бүрэн дунд боловсролтой ажээ.

Ажилгүй иргэдийн 58.3 хувь нь 1534 насныхан байна. Хөгжлийн бэрхшээлтэй 414 хүн ажил хайж байгаа бөгөөд тэдний 207 нь эмэгтэйчүүд. Үүнээс гадна үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 57 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй. Ослын ихэнх нь уул уурхайн салбарт гарчээ.

Ихэвчлэн үйлдвэрлэл, барилга, гар урлалын салбарт ослууд гарч буй нь ажиглагдсан аж.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГО ӨССӨН БАЙНА

Оны эхний гурван сарын байдлаар нийгмийн даатгал, болон эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 529.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 44.8 тэрбум төгрөгөөр өсчээ. Үүнд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого нөлөөлсөн. Мэргэжлээс шалтгаалах өвчний сангийн орлого нэмэгдсэн нь хүртэл үүнд нөлөөлсөн аж. Халамжийн үйлчилгээнд 309 мянган хүн хамрагдсаны 78.3 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт мөнгөн тусламжид хамрагдсан, үүний 16.9 хувь нь ахмад настан, 3.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 1.0 хувь нь алдар цолтой ахмад настнууд байна.

НЯЛХСЫН ЭНДЭГДЭЛ НЭМЭГДЭЖ, ГЭМТ ХЭРГИЙН ТОО ӨСЧЭЭ

Энэ оны эхний улиралд, 18556 эх амаржиж өмнөх оноос төрөлт нэмэгдэж, нялхсын эндэгдэл ч мөн нэмэгдсэн байна. Харин халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо буурсан нь сүрьеэ, трихомониаз, мөөгөнцрөөр өвчлөгсдийн тоо буурсантай холбоотой аж.

Гэмт хэргийн тоо өсч, гэмт хэргээс учирсан хохирол 53.7 тэрбумд хүрчээ. Тухайлбал, оны эхний улиралд гэхэд л гэмт хэргийн улмаас 2199 хүн гэмтэж, 315 хүн амиа алджээ. Согтуугаар үйлдсэн хэрэг буурсан ч бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тоо өссөн байна. Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 306 бүртгэгджээ.

МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ НЭМЭГДЖЭЭ

Мөнгөний нийлүүлэлт гуравдугаар сарын эцэст 16.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 164.6 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.8 их наяд төгрөгөөр өссөн байна. Аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд олгосон нийт өрийн үлдэгдэл 14.1 их наяд төгрөг болж өмнөх сараас 314.1 тэрбум төгрөгөөр өсчээ.

Төгрөгийн америк доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны гуравдугаар сард 2395.37 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 хувь, өмнөх сараас 0.8 хувиар чангарсан байна.

ТӨСВИЙН ТЭНЦЭЛ 25.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ ГАРСАН БАЙНА

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний улиралд 1.8 их наяд төгрөг, зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.8 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 25.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын 81.2 хувийг татварын орлого, 3.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна. Төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.8 их наяд төгрөг болж өсчээ.

БАРААНЫ ҮНЭ ӨСЛӨӨ

Хэрэглээний барааны үнэ огцом өсчээ. Өндөг, согтууруулах ундаа, мах, тамхи, сүү, орон сууц, ус цахилгаан, шатахууны үнэ өссөн нь голлон нөлөөлжээ. Харин барааны үнэ Баян-Өлгий аймагт 0.1 хувиар буурч, бусад аймагт жигд өсч, Завхан, Ховд аймагт хамгийн их өсөлттэй байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дундаж үнийн мэдээгээр дундаж урттай үхрийн шир 1036 мянган төгрөгийн ханштай. Адууных 820 мянга. Ямааны нэг килограмм ноолуур БаянӨлгий аймагт хамгийн бага буюу 60 мянга, Дорнод аймагт хамгийн өндөр буюу 105 мянга байгаа аж. Орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 0.5 хувиар буурлаа хэмээн статистикийн хорооноос мэдээллээ.

ТОМ МАЛЫН ХОРОГДОЛ 1.1 САЯД ХҮРЧЭЭ

Малын хорогдол 1.1 саяд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 4.2 дахин өссөн үзүүлэлт аж. Өвчнөөр хорогдсон малын тоо үүнд нөлөөлжээ. Одоогоор эм хонины 17.3 хувь нь, ямааны 16.1 хувь, ингэний 13.1 хувь, үнээний 5.8 хувь, гүүний 1.9 хувь нь төллөжээ. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 1.2 саяар буурсан байна. Үүнээс гадна аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл болон гадаадад зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ өсөлттэй байгаа аж. Үүнийг дагаад авто тээврийн салбарын орлого өсчээ. Харин төмөр замын ачаа тээвэр өссөн ч зорчигчдын тоо буурчээ. Агаарын тээврийн орлого мөн өссөн. Оны эхний улиралд манай улсын хилээр 1.2 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оноос 55.8 мянган хүнээр өссөн үзүүлэлт юм байна. Жуулчдын тоо мөн өссөн бөгөөд ихэнх нь Зүүн ази, Номхон далайн бүс нутгаас, Европоос, Америкаас Африкаас иржээ.

Мэдээллийн үеэр Үндэсний статистикийн хорооны статистикч Ю.Батзоригтоос дараахь зүйлсийг тодрууллаа.


-Өмнөх оны энэ үетэй харьцуулахад мал төллөлт буурсан байна. энэ нь зуд болж, мал их хорогдсонтой холбоотой юу?

-Цаг агаарын нөхцөлтэй холбоотой гэж ойлгож болно. Яагаад гэхээр өнгөрсөн жилүүдэд малчид малаа эрт хээлтүүлдэг байсан бол цаг агаарын байдлаас болоод урьдчилан тооцоолж, оройтож хээлтүүлсэн. Тиймээс мал төллөлт буурсан мэт харагдаж байгаа. Төллөж дуусах арай болоогүй байна.

-Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд юу нөлөөлсөн бэ?

-Нийлүүлэлт буураад эрэлт хэвээрээ үед юмны үнэ өсдөг жамтай. Мөн согтууруулах ундаа болон архины үнэ өсч байгаатай холбоотой. Тамхины албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэдэд очиж байгаа тамхины үнэ өссөн.Тээврийн бүлгийн үнэ дотроо машин, тос тосолгоо шатахуун бүгд ордог. Шатахууны түр хомсдол, үнийн өсөлтөөс үүдэлтэй бусад барааны үнийн хөөрөгдөл ажиглагдсан нь одоог хүртэл нөлөөлсөөр, буурахгүй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *