Улсын эмнэлгүүдийн хэмжээнд анх удаа “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Такамацү Норд ротари клуб, Нарлаг Улаанбаатар ротари клубтай хамтран 80 мянган ам.долларын санхүүжилтээр байгууллаа. Тус төвийг нээснээр урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах, эрүүл мэндийн цогц үнэлгээ хийхийн зэрэгцээ идэвхитэй хөдөлгөөн, хооллолт, эрүүл мэндийн зан үйлийн зөвлөгөө, мэдээлэл өгнө. Мөн “Гүзээгүй төрийн албан хаагч” хөтөлбөрийг хэрэгжүүлж, бодисын солилцооны хам шинжийг оношлох замаар халдварт бус өвчнүүдийг эрт хугацаанд нь урьдчилан сэргийлэх боломжтой болж байна.