Categories
мэдээ нийгэм

Эрүүдэн шүүлттэй холбоотой 35 гомдол иржээ

Хүний эрхийн үндэсний комисст он гарсаар эрүүдэн шүүлттэй холбоотой 35 гомдол ирсэн гэдгийг тус газрын гишүүн П.Оюунчимэг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт танилцуулжээ.

Тэрбээр, “Эрүүдэн шүүлттэй холбоотой гомдлыг шийдвэрлэдэг практик манай улсад байхгүй гэхэд хилсдэхгүй. Учир нь нотлох баримтгүй гэдэг үндэслэлээр хаагддаг байна. ХЭҮК-оос ирсэн гомдол бүр дээр ажиллаж, харьяаллын дагуу шаардлагуудаа хүргүүлдэг ч ёс төдий хариу ирдэг. Тиймээс ХЭҮК-ын тухай хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа.
Мөн хүний эрх, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг бууруулахад шат шатандаа анхаарах цаг болсныг хүний эрх хамгаалагчид сануулсаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, малчин эмэгтэйчүүд, бага насны хүүхдийн хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамт зэрэг асуудлыг бодлогын түвшинд шийдэж, шинэчлэх хэрэгтэй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *