Хэд хоногийн өмнө шар усны үерийн улмаас Сэлэнгэ аймгийн Дулаанхааны дөрвөн замаас Ерөө-Хүдэр сумын чиглэлийн автозамын 32 км /Ерөө сум/, 64 км-т /Хандгайтын үтрэмийн орчимд 110 метрийн урттай/ их хэмжээний эвдрэл үүссэн байдалтай байгаа талаар Замын цагдаагийн газраас мэдээлсэн.
Тэгвэл эвдрэл үүссэн Дулаанхааны дөрвөн замын уулзвар Ерөө-Хүдэр чиглэлийн замыг засварлаж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан зарим замыг хааж, тойрч явах тэмдэг тэмдэглэгээ тавьсан байна.
Иймд хөдөлгөөнд оролцогч жолооч нар засварын ажил явагдаж байгаа бүсэд нэвтрэхгүй байх, хаасан далан шороог давж явахгүй байхыг анхааруулж байна.