УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүдийн олонх Улсын Их Хурлын даргыг огцруулах тухай саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьбал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх асуудлыг тусгаж, дагаж мөрдөх хугацааг заасан байгаа юм.