Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгууллаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулах тогтоолын төслийг гишүүдийн 53.3 хувийн саналаар дэмжиж, тогтоол батлагдлаа. Ажлын хэсэгт хуулийн төслийг 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн дотор боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Байнгын хорооны тогтоолоор даалгав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *