Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ

Image may contain: 2 peopleҮндэсний эрх чөлөө,
тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойн баяр энэ өдөр тохиож байна.
Энэ өдөр аварга арслангуудаар бялхсан хүчит 128 бөхийн барилдаан бөхийн
өргөөнөө боллоо. Энэ жилийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд
Арын сайхан хангайн хоёр хүчтэн тунан Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Улсын
аварга Ч.Санжаадамба үзүүрлэлээ. Уламжлал болон явагддаг уг барилдаанд түрүү
жил улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, аварга Ч.Санжаадамба үзүүрлэж байсан юм.

Түүнчлэн энэ жилийн барилдаанд Б.Пүрэвсайхан шөвгийн дөрөвт үлдэж энэ жилийн
барилдаан болгоныг өнгөлж буй Архангай аймгийн Булган сумын харьяат улсын
арслан Р.Пүрэвдагвад уналаа. Харин Төв аймгийн харьяат улсын заан Б.Батмөнх
Улсын аварга Ч.Санжаадамбад өвдөг шороодсон юм. Өнөөдрийн барилдааны хамгийн
үзүүштэй хэсэг нь Улсын арслан Р.Пүрэвдагва, П.Бүрэнтөгстэй учраа таарсан нь
байлаа. Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит тус барилдаанд Улсын аварга
Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, Улсын арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва,
Э.Оюунболд тэргүүтэй бөхчүүд барилдсан. Түүнчлэн Ерөнхийлөгчийн цомын төлөөх
анхдугаар барилдаан 2011 онд болж Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын харцага
Ц.Содномдорж үзүүрлэж байжээ.

О.АРИУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *