Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зарим зөвлөхийг үргэлжүүлэн ажиллуулахаар томилсон билээ. Тодруулбал Догмидын Сосорбарам, Хашбаатарын Цагаанбаатар, Чулуунцэрэнгийн Отгочулуу, Ерөнхийлөгчийн Цэргийн бодлогын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Цэрэндэжидийн Бямбажав, Ерөнхийлөгчийн Дэд бүтцийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Баянжаргалын Бямбасайхан нартай цаашид хамтарч ажиллахаар болсон.
Тэгвэл үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгчийн соёл урлагийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх дуучин Д.Болд, олимпын алтан медальт боксчин Э.Бадар-Ууган, Ц.Оюундарь нарын 19 зөвлөхийг чөлөөлжээ.
Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “Сонгуулиар Баттулгыг муулж, М.Энхболдыг магтаж, цагаан хуудас уриалаад байсан нөхдүүд Элбэгдоржийн зөвлөхүүд байж. Өнөөдөр л мэдлээ” хэмээн жиргэсэн байна.