Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг тогтоов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын ерөнхий газраас тогтоолоо. Тодруулбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэг нам, эвсэл 6,8 тэрбум төгрөг хүртэл, нэг нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ 3,9 тэрбум төгрөг байхаар тогтоосон байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нам болон эвсэл, нэр дэвшигчид Аудитын ерөнхий газраас тогтоосон зардлын хэмжээнд тохируулан сурталчилгаа, болон бусад зардлаа тооцох ёстой юм.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зургадугаар сарын 26-нд зохион байгуулахаар УИХ-аас шийдвэр гаргасан. Үүний дагуу нэр дэвшигчдийн зардлыг тогтоох зэргийг Сонгуулийн ерөнхий хорооноос Сонгуулийн нэгдсэн хуулийн дагуу зохион байгуулж байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *