Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй

Image result for х.баттулга

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулснаар хоёр тохиолдолд Засгийн газар давуу эрх эдэлж шүүхэд дуудагдахгүй байхаар болсон юм. Нэгдүгээрт, батлан хамгаалах, аюулгүй байдал болон гадаадын бодлогын үндсийг хэрэгжүүлэхтэй холбогдсон Засгийн газрын шийдвэр, хоёрдугаарт, УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор тэдгээрийг хэрэгжүүлж буй улс төрийн шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэсэн өөрчлөлт уг хуульд орсон юм. Ерөнхийлөгч Х.Баттулга Захиргааны ерөнхий хуульд оруулсан энэхүү өөрчлөлтийг эсэргүүцэн бүхэлд нь хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь хүлээж авахаас татгалзлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *