УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн саналын томъёлолоор санал хураалт явагдлаа. Санал хураалтанд 53-н гишүүн оролцож, 39-н гишүүн дэмжиж, 73.6 хувийн саналаар хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн байнгын хорооны санал дэмжигдлээ. Ингэснээр УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргалаа.
Үүнд :Ерөнхийлөгчийн хоригийн тухай УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31-ийн 1 дэх заалтыг үндэслэн тогтоох нь:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шиййдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг буцаах тухай, УИХ-ын 2016 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 26 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсугай.
Дээрх хуулиудын эцсийн найрууллагад саналтай гишүүд байхгүй тул сонссонд тооцож, УИХ-ын чуулган үдээс өмнөх асуудлыг хэлэлцэж дуусаад түр завсарлав.