УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын “давхар дээлгүй сайд” саналыг дэмжиж оруулахгүй бол хориг тавихаас өөр аргагүй болно” гэсэн байр сууриа цахимаар илэрхийлжээ.
Гуравдугаар хэлэлцүүлгээр АН-ын зөвлөлөөс гаргасан “Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх” саналыг тусгахаар байнгын хороо дэмжсэн юм. Харин сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах заалт 2024 оноос хэрэгжих заалттай байгаа.