Жил бүр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаан болдог уламжлалтай билээ. Өнөөдөр Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар энэ жил ШХАБ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-д болох энэхүү уулзалтдаа урьсан байна. ГХЯ-наас тус уулзалтын бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.
Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож байсан билээ.
Тус байгууллага дэлхийд АНУ-ын дараа ордог Хятадын эдийн засгийг оролцуулаад хүчирхэг эдийн засгийн нөөцтэй бөгөөд статусынхаа хувьд НАТО шиг цэргийн эвсэл биш гэдгээрээ онцлог юм.