Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Засгийн газрыг хөдөлгөнө, солино гэж болохгүй гэлээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сая УИХ дахь намын бүлгүүдийн дарга болоод намын дарга нартай уулзлаа. Тэрээр “Засгийн газрыг огцруулна, хөдөлгөнө, солино гэж болохгүй. Нэг намын гүйцэтгэх зөвлөлийн гишүүд гэсэн арван хэдэн хүн ийм шийдвэр гаргаж болдоггүй юм. Хариуцлага тооцох сайд байгаа юм бол Ерөнхий сайд нь шийдэж бай” хэмээлээ. Харин энэ үеэр МАН-ын дарга М.Энхболд “Бид ажиллаж байсан. Асуудал үүсч манай намын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргасан, одоо шийдвэрээ өөрчлөх боломжгүй” гэж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *