Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгч зарлиг гаргаж анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн казах иргэдэд уучлал үзүүллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уучлал үзүүлэх тухай зарлиг гаргалаа.

Гуравдугаар сарын наймны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нярай болон олон хүүхэдтэй 21 ээжид, мөн гуравдугаар сарын 22-ны Наурызын баярыг тохиолдуулан зурагт, зуух, гар утас хулгайлсан гэх мэт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий казах иргэдэд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *