Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч ялалтын баярт оролцоно

Ирэх есдүгээр сард Монголын Улсын төрийн
гурван өндөрлөг гадаадын улс орнуудад хийх айлчлалын тов тодорхой
болжээ. Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 31-нд АНУ-г зорих
аж. Тэрбээр Нью-Йорк хотноо болох Дэлхийн парламентын спикерүүдийн
дөрөвдүгээр уулзалтад оролцох гэнэ. Харин ирэх есдүгээр сарын эхээр
Монгол Улсын Ерөнхийлөгч Хятад айлчлал хийх аж. Ерөнхийлөгч энэ сарын
2-3-ны өдрүүдэд Бээжин хотноо болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн
арга хэмжээнд оролцох юм байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх есдүгээр сарын 9-11-ны хооронд Хятад
болох олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох аж. Түүнчлэн
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 жилийн ойн
хүндэтгэлийн чуулганд оролцохоор мөн ирэх сард АНУ-ыг зорих юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *