Узбекстаны нийслэл Ташкент хотноо энэ сарын 22-24-нд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр эх орондоо ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг арга хэмжээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нартай гурван улсын Төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтад оролцсон юм. Мөн БНХАУ-ын дарга Си Жиньпин, Бүгд Найрамдах Узбекстан Улсын Ерөнхийлөгч И.Каримов нартай уулзлаа. Мөн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлсан байна.